Нойргүйтлээс салах аргууд

Бусад

Сэтгэл санааны байдал, ажлын ачаалал зэргээс “insomnia” буюу нойргүйдэлтэй болсон хүмүүс цөөнгүй байдаг. Хүний биеийн хамгийн чухал процессуудын нэг болох нойрыг шаардлагатай хэмжээгээр, бүрэн авч чадахгүй байгаа нь сэтгэц болон биеийн эрүүл мэндэд маш том нөлөөтэй билээ. Тийм ч учраас уг өвчнийг эмчлэхийг олон эмч, сэтгэл зүйчид зөвлөж бас сануулж байдаг.

Тэгвэл асуудлыг хүндрэхээс өмнө авч хэрэгжүүлж байх, тун энгийн мэт боловч маш үр дүнтэй аргуудыг сэтгэл зүйчид зөвлөж байна. Та бүхэн цаашид гарах хор нөлөөллийг бодолцож үзэн, орондоо шаналж, утсаа оролдож эсвэл элдвийг бодож хэвтэхийн оронд эдгээр зөвлөгөөг дагаад үзээрэй.

Нэг. Биеийн хэсгүүддээ анхаарлаа төвлөрүүлж, нарийвчилж шинжиж үзэх. Бүх биеэ суллаж, чангарсан булчин байгаа эсэхийг олж мэдэх. Хэрэв тийм бол унтахаар хэвтэхээс өмнө уг булчин суллаж, иллэг хийх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.

Хоёр. Хэлний үзүүрээр дээд шүдний арын хэсэгт нааж, хэсэг хугацаанд тэр байдлаараа байх.

Гурав. Хэлээ наасны дараагаар хамраараа гүн дөрвөн секундийн турш гүн амьсгаа ав. Үүний дараагаар амьсгаагаа долоон секундийн турш барих хэрэгтэй. Долоон секунд өнгөрсний дараа найман секундийн турш маш тайвнаар найман секундийн турш амьсгалаа гаргах хэрэгтэй. Уг үйлдлийг та өөртөө тааламжтай байдлаар хэдэн ч удаа давтаж хийж болно.

Дөрөв. Дахин биеэ шалгаж чангарсан булчин байгаа эсэхийг үзэж, хэрэв тийм бол иллэг хийх байдлаар суллаж, амраах хэрэгтэй.

(Жич: Уг 4-7-8 секундийн амьсгалын арга нь хэдийгээр жор дээр бичигдэхгүй ч нойрны эмтэй ижил үйлчилгээтэй, эрүүл арга гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэснээр та бодлуудаасаа салж, бие тань тайвширч бага хугацааны дараа нойрны ертөнцөд аялах боломжтой болох юм.

Тав. Уг үйлдлийг хийж дууссаны дараа таны бие маш тайвширсан байх болно. Хэрэв таны нойр хараахан хүрч эхлээгүй байгаа бол ном унших эсвэл биеэ суллаж хэвтэх зэрэг арга хэмжээг авч болох юм.