Гэрэл зурагт

Соёл урлаг, Спорт

Олон улсын 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бельгийн Антверп хотод болж байна. Тэмцээнд оролцож буй эрэгтэй 20 шилдэг багийн нэг Манай улсын шигшээ баг билээ.

Тоглолт бүрийн өмнө дасгалжуулагч эсрэг багийн тоглолтод тааруулж тоглолтын талбайд бөмбөг оруулан довтолгоо хийх хувилбарууд, дундын зайнаас оноо авах хувилбарууд, хувилбарын дарааллууд, хэн хэзээ довтлохыг төлөвлөж тоглолтод тамирчдаа оруулдаг. Үүнийгээ цээжлэхийн тулд хувилбаруудаа усны саван дээрээ бичсэнийг Олон улсын 3х3 сагсанбөмбөгийн зурагчин гярхай ажиглаж дурандаа буулгажээ.

Энэ талаар Монголын 3х3 сагсанбөмбөгийн ахлах дасгалжуулагч Л.Тулга өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ. “Аргаа барсан арга юм шүү. Зөвөөр ойлгоорой доо. Энэ 3х3 сагсанбөмбөгийн төрөл согтуу хүн тасарсан юм шиг ухаангүй болчихдог хатуу спорт юм шүү. Манай энэ дөрвөн залуу чинь азийн нүүр царай болсон ази тивээ төлөөлж байгаа эрчүүд юм шүү”.