Камбожид цэнгэг усны дэлхийн хамгийн том загас барьжээ

Дэлхийн мэдээ

Камбожийн Меконг голоос цэнгэг усны дэлхийн хамгийн том загас барилаа гэж New York Times хэвлэл мэдээлсэн байна.

Судлаачдын хэлж байгаагаар Urogymnus polylepis  омгийн энэ загас 661 фунт буюу 300 кг жинтэй байгаа нь цэнгэг усан дахь загасны дээд амжилт гэж биологич Зеб Хоган хэлжээ. Өмнө нь 2005 онд Тайландад барьсан сом  загас өнөөгийн үүнээс долоон кг-аар бага байжээ.

Энэ аварга загасыг барьсан загасчид  АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн ивээлээр Зүүн Өмнөд Азийн голуудад ажиллаж байгаа “Меконгийн гайхамшиг”  төслийн ажиллагсад юм байна. Хэдийгээр дэлхийн дээд амжилт тогтоож байгаа нь шинжлэх ухааны ач холбогдол багатай ч энэ загас нь эрүүл экосистемийн  хэмжүүр гэж доктор Доктор Хоган хэлжээ. Үүний зэрэгцээ энэ голоос ийм олдвор олдсон нь нутгийн иргэдэд гол усаа хайрлан хамгаалах хэрэгтэй юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлнэ гэдэгтнайдаж байгаагаа доктор онцолжээ.