Ким Кардашъяан: Би Мэрлин Монрогийн дуураймал даашинзыг өмссөн

Соёл урлаг, Спорт

Ким Кардашъяан Мэрлин Монрогийн даашинзыг сүйтгэсэн тухайгаа анх удаагаа ам нээлээ. Тэрбээр 1962 онд Мэрлин Монрогийн өмсөж байсан даашинзыг өмсөхийн тулд их хэмжээний жин хассан. Гэсэн ч даашинз түүнд таарахгүй байсан учир дуураймал даашинзыг сольж өмсөхөөс өөр аргагүйд хүрсэн гэнэ. Үүний дараа түүнийг Мэрлин Монрогийн даашинзыг гэмтээж, хохирол учруулсан гэх мэдээлэл тархаж эхэлсэн. Энэ тухай Ким Кардашъяан хэлэхдээ "Риплэйгийн хүмүүс маш сайн ажилласан. Тэд надад бээлийтэй гараараа даашинз өмсөхөд тусалсан. Улаан хивсэн дээр зогсоод шатаар өгсөх хүртэл гурав, дөрөвхөн минут л болсон байх. Би Монрог хүндэлдэг. Энэ хувцас Америкийн түүхэнд хэр чухал зүйл болохыг ойлгож байгаа. Мөн Met Gala-ийн сэдэв нь Америк байсан учир Монрогийн Америкийн Ерөнхийлөгчид баяр хүргэн дуулахдаа өмссөн хувцсыг өмсөх нь юунаас ч илүү гэж бодсон" гэжээ.  

Ийнхүү тэрбээр тус даашинзанд гэмтэл учруулсан гэдгээ эрс үгүйсгэжээ. Үүнээс хойш эрүүл амьдралын хэв маягт шилжсэн тэрээр чихэрлэг зүйлс болон түргэн хоол идэхээ больсон гэнэ.