Роналдугийн 20.8 сая ам.долларын үнэтэй автомашин осолджээ

Соёл урлаг, Спорт

Хөлбөмбөгч Криштиану Роналдугийн хоёр сая ам.долларын үнэ бүхий Bugatti Veyron маркын машин Испанийн Майорка аралд осолджээ.

Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр машиныг түүний бие хамгаалагч жолоодож явсан аж. 

Тухайн үед Роналду гэр бүлийнхнийхээ хамт амарч байсан бөгөөд машинд бие хамгаалагчаас нь өөр хүн байгаагүй гэнэ. Цагдаа нарын мэдээлж буйгаар машин замын хажуугийн байшингийн хаалгыг мөргөсний дараа бут руу орон зогсжээ. Жолооч ямар нэгэн бэртэл, гэмтэл аваагүй ч хэргийн газарт цагдаа нарыг очиход байгаагүй гэнэ. 

Роналдугийн гэр бүлийг хамгаалдаг ихрүүд болох Sergio, Jorge Ramalheiro нарын нэгийг осол гаргасан байж болзошгүй гэж таамаглаж байна. Ихэр хамгаалагчид Афганистан дахь тусгай хүчний элит ангид алба хааж байсан португали хүмүүс аж.

Гурван ихрийн хоёр нь Роналдугийн бие хамгаалагчаар ажилладаг бол гурав дахь ихэр нь цагдаагийн байгууллагад ажилладаг байна. 

Осолдсон машин болох Bugatti Veyron нь Роналдугийн CR7-ийн 20.8 сая ам.долларын үнэтэй автомашины цуглуулгын нэг хэсэг юм.