Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдана

Соёл урлаг, Спорт

 Ардын хувьсгалын 101 жилийн ойгоор 512 бөх барилдах ч өнгөрсөн жилийн 100 жилийн ойг нөхөн хамтад нь тэмдэглэж байгаа учир энэ жилийн наадмаар 1024 бөх барилдах тов гараад байна. Дээр нь  монгол туургатны тодруулбал, Тува бөхчүүд ирж барилдах сурагтай. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав  “Монгол бөхөөрөө барилдаж, сурталчилж байгаа гадаадад байгаа монголчуудаа,монгол туургатныг урамшуулах, алдаршуулах зайлшгүй шаардлагатай. Бид үндэсний бөхөө илүү сайнаар сурталчлах хэрэгтэй. Иймд МҮБХ-ноос энэ жилийн улсын наадамд  монгол туургатан болох буриад, Өвөрмонгол, халимаг, тува бөхчүүдээ урьж оролцуулан барилдуулах боломжийг нээх, намар аравдугаар сараас тэгш саруудад зохиогдох багийн цуврал барилдаанд оролцох 32 багийн хоёроос гурван  багийг Өвөрмонгол, тува, буриад бөхчүүдээр бүрдүүлэх зэрэг хэд хэдэн  ажлуудыг үр дүнтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэлээ.