Хятадын байлдааны онгоцууд Тайванийн бүсэд нэвтэрлээ

Дэлхийн мэдээ

БНХАУ-ын цэргийн нисэх хүчний хамгийн багаар бодоход 10 онгоц энэ даваа гарагт Тайванийн агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгслийн ажиглалтын орон зайд нэвтэрлээ гэж мэдээллийн Sina сайтын мэдээлснийг оросын ТАСС агентлаг зургадугаар сарын 20-нд дамжууллаа.

Сайтад  мэдээлснэрэ бол энэ бүрэлдхүүнд радиолокацийн төхөөрөмж бүхий удирдлагын KJ-500 онгоц, стратегийн бмөбөгдөгч Н-6, сөнөөгч J-11 онгоц хоёр, J-16 онгоц дөрөв, бас хоёр J-10 онгоц байсан гэнэ.

Алсын бөмбөгдөгч H-6 нь тайванийн баруун өмнөд эрэг орчмоор агаараас эсэргүүүцэн хамгаалах хэрэгслийн таних бүсэд нэвтэрсэн байна. Энэ нисэх онгоц арлын өмнөд эргээс зүүн эрэг хүртэл нисээд эргэж замдаа оржээ. Бусад онгоцууд нь  өөрийн замаар ниссэн байна.

Тайванийн зэвсэгт хүчин өөрийн сөнөөгч онгоцуудаа агаарт хөөргөж, Хятадын ардын чөлөөлөх армийн онгоцуудад анхааруулга өгсөн байна. Тайванийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин ч хятадын онгоцуудыг хараандаа авсан байна.

Тайванийн агаараас эсэргүүцэн хамгаалах орон зай гэдэг нь иргэний агаарын хөлгүүдэд л зориулсан болохоос биш олон улсын эрхээр баталгаажаагүй хэмээн ТАСС агентлаг тайлбарлан бичжээ.

Өөрөөр хэлбэл Тайванийн агаарын таних бүс гэдэг нь  арлынхан өөрсдөө л тогтоосон бүс. Энэ нь арлын эргэн тойрон,  Тайванийн хоолой,  эх газрын хятадын Фуцянь, Зянси, Жэцян мужийн агаарын орон зайг хамардаг юм байна.

Хятадын ардын чөлөөлөх армийн нисэх хүчин сүүлийн саруудад тус бүс нутагт сургуулилт хийж Тайванийн агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгслийн харааны бүсэд удаа дараа нэвтэрч байгаа юм. Тавдугаар сарын 30-нд хятадын 30 онгоц энэ орон зайд нэвтэрсэн бол нэгдүгээр сарын 23-нд 39 онгоц ийм бүсэд нэвтэрч байсан юм.