Изюм дэх тулааны үеэр оросын 200 цэрэг ой руу зугтаж оджээ

Дэлхийн мэдээ

Украины Харьков мужийн Изюмын дэргэдэх тулалдааны дараа оросын 200 гаруй цэрэг зугтаж, ойд нуугдсаныг дарга захирагч нь хайж байна гэж Боровский сууриангийн зөвлөл мэдээлжээ. Изюмын орчим дох тулалдаанд оролцсон орос цэргүүдийн ихэнх нь Гороховатк тосгоноод зугтсан гэнэ.

“Тэд тосгонгоор нэг тарсан. Оросын 200 орчим цэрэг тосгонд, бас ойд нуугдацгаасан. Зугтагсдыг дарга нар нь хайж байна” гэж мэдээлэлд дурдсан байна.

Үүний зэрэгцээ Боровскийн суурингийн зөвлөлийн мэдээлснээр бол Боров, Пески-Радьков болоод Донецк мужийн зүгт оросын цэргийн “шинэ” цуваа ч харагдах болжээ. Луганск мужаас шинэ татагдсан дайчид Чернещин, Дружлюбовкийг гатлаад Лиманы зүг зугтаж байгаа гэсэн байна. Эдгээр цэргийн зарим нь Пески-Радьков суурингийн дэргэдэх ойд нуугдаж үлджээ.