Песков: Орос улс цаашид Өрнөдөд хэзээ ч итгэхгүй

Дэлхийн мэдээ

Орос улс Өрнөдөд цаашид хэзээ ч итгэхгүй, Украин дахь нөхцөл байдлаас үүдэлтэй хямрал ч удаан хугацаагаар үргэлжлэх болно гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков NBC, телевизэд ярилцлага өгснийг  даваа гарагт дамжуулсан байна. “Тиймээ энэ бол удаан хугацааны хямрал. Бид цаашид Өрнөдөд хэзээ ч итгэхгүй” гэж Песков англи хэлээр ярьжээ.

Пескоютой хийсэн ярилцлага   цаг гаруй үргэлжилсэн гэж түүнтэй ярилцсан  сэтгүүлч Кир Симмонс мэдээлсэн ч эфирт хэдэн минутаар үргэлжлэх нэг хэсэгхэн яриа нь гарсан дотор оросын цэргүүд Украинд америкийн хөлсний цэргийг саатуулсан тухай, америк бүсгүй Бриттни Грайнер орост хар тамхи оруулах гэж байгаад баривчлагдсан, мөн хямралын талаар ярьсан зүйлүүд оржээ. Ярилцлагыг бүрэн эхээр нь  нэвтрүүлэх эсэхээ телевиз мэдээлээгүй байна.

Песков бас Украинд байлодаж байгаад баривчлагдсан америзийн хөлсний цэргийг цаазлахгүй гэсэн баталгааг Орос улс өгч чадахгүй гэжээ. “Би юу ч амлаж чадахгүй, энэ бүхэн мөрдөн шалгалтаас л хамаарна” гэж тэр олзлогдсон америк цэрэгт Донецкийн ардын бүгд найрамдах улсад баривчлагдаж шүүхээс цаазын  ялаар шийтгүүлсэн мароккийн иргэн Брагим Саадун, британийн иргэн Шон Пиннер, Эйден Аслин нарын хувь заяаг давтахгүй гэсэн баталгаа байна уу гэсэн асуултад хариулжээ.

Оросын түрэмгийлэгчид саяхан украины Харьковын дэргэдэх тулалдааны үеэр америкийн 39 настай Александр Дрюке, 27 настай Энди Уинх  нарыг баривчиллаа хэмээн британийн The Daily Telegraph сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Украин дахь байлдаанд оролцож байгаад Харьковын дэргэдээс оросуудад олзлогдсон америк иргэдийн асуудлаар Оростой холбоо харилцаа тогтоохонд бэлэн байгаагаа АНУ-ын Төрийн департамент зургадугаар сарын 16-нд мэдэгдсэн. Үүний зэрэгцээ АНУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын иргэдийг Украинд  очихгүй байхыг сануулжээ.