Песков: Орос, АНУ-ын харилцаа тэг болоод байна

Дэлхийн мэдээ

Орос, АНУ-ын харилцаа өнөөдөр бүр тэг болоод, хоёр орны хооронд яриа хэлэлцээ болохгүй байгаагаас хоёр улсын тэргүүний 2021 оны дээд хэмжээний уулзалтын үр дүн, тун таагүй байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бигчийн дарга Дмитрий Песков РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын тэргүүн Владимир Путин хоёрын уулзалт өнгөрөгч 2021 оны зургадугаар сард Женевт болсон юм.

" Дээд хэмжээний уулзалтын үр дүн биелээгүй, тэгээд ч өнөөдөр хоёр орны харилцаа бүр тэг болчхоод байхад, энэ тухай ярих нь ямар ч ашиггүй хэрэг. Орос-америкийн хооронд ямар ч яриа хэлэлцээ байхгүй байна” гэж Песков хэлжээ.