Украины Батлан хамгаалах яам хэдэн мянган цэрэг татахаа мэдэгдлээ

Дэлхийн мэдээ

Украин улс хэдэн зуун иргэдийг цэрэгт дайчлан татахаар боллоо гэж тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Анна Маляр “Украины 24” телевизээр ярихдаа мэдэгдсэн байна. “Мэдээж их хэмжээний, хэдэн зуун мянгын тухай ярьж байна” гэж хатагтай Маляр онцолсон байна. Сайн сургаж бэлтгээгүй залуу цэргүүдийг фронтод илгээж байгаагаас  тулалдааны явцад их хохирол үзэж байна гэж Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников үүний өмнө зургадугаар сарын 12-нд мэдэгдэж байсан юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский  украины газар нутгийн батлан хамгаалах хүчний салбаруудыг байлдааны ажиллагаа болж байгаа  районуудад үүрэг гүйцэтгүүлэхээр илгээх болсноо зургадугаар сарын 10-нд зарлигдсан. Украины ерөнхийлөгчийн тамгын газар бас тус улс хоног тутам 100-200 цэргээ алдаж байна гэж зургадугаар сарын 9-нд мэдэгдэж байлаа.

Америкийн  тагнуулын байгууллагын эх сурвалжаас авлаа хэмээн  The Independent сонин ч бас энэ үеэр украины зэвсэгт хүчин ихээхэн хохирол амсч байна гэж мэдээлсэн. Украинчууд Оросын цэргүүдээс их буугаар 20-оор, сум, галт хэрэгслээр  40-өөр дутуу байна гэжээ.

Украины Дээд Рада дайны байдал, бүх нийтийн дайчилгаа явуулах хугацааг тавдугаар сарын 22-нд наймдугаар сарын 23 хүртэл сунгасан юм.