Хөвсгөл нуурыг хүлээн авч Юнескод бүртгэлээ

Нийгэм, Эдийн засаг

 Парис хотод зохион байгуулагдаж буй UNESCO Хүн ба шим мандлын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34-р хурлаар Хөвсгөл нуурыг хүлээн авч Юнескод бүртгэлээ.

Хөвсгөл нуур Монгол орны цэвэр усны хамгийн гол нөөц бөгөөд стратегийн бүтээгдэхүүнд ордог. Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувь нь Хөвсгөл нуурын ус юм. Дэлхийн цэнгэг усны нэг хувьтай тэнцдэг байна.

Тус нуурын ус цуглуулах талбай нь харьцангуй жижиг бөгөөд нуур руу цутгах голууд нь жижиг. Өмнөд хэсэгт Эгийн гол эх авах бөгөөд Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгал нууртай холбогддог юм. Ус нь Байгал нуур хүртэл 1000 км гаруй, өндрөөрөө 1169 метрийн ялгаатай уртыг туулдаг ажээ.