Орост 20 сая хүн  нэн ядуу амьдарч байна

Дэлхийн мэдээ

Энэ 2022 оны  нэгдүгээр улирлын байдлаар Орост 20,9 сая буюу нийт хүн амын 14,3 хувь нь Засгийн газраас тогтоосон ядуурлын түвшингээс доогуур  нэн ядуу амьдарч байна гэж ОХУ-ын Холбооны Статистикийн алба зургадугаар сарын 10-нд мэдээллээ. Статистикийн албаны мэдээлснээр бол ядуурлын түвшинг энэ оны нэгдүгээр алиралд 12916 рублиэр тогтоосон юм байна.

Энэ дүнг 2021 оны мөн үетэй харьцуулахад нэн ядуу амьдарч байгаа хүний тоо 0,1 пунктээр буюу 100 мянган хүнээр өсчээ. Үүний гол шалтгаан нь энэ нэгдүгээр улиралд инфляци 11.54 хувь өссөнтэй холбоотой гэж статистикийн байгууллага дүгнэж байна.

Хүн амын дундаж орлого энэ оны нэгдүгээр улиралд сарын 36234 рубль байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.9 хувиар илүү байгаа юм байна.