Шри-Ланкад өлсгөлөн нүүрлэлээ

Дэлхийн мэдээ

Шри-Ланка улс тусгаар тогтоносноосоо хойш эдийн засгийн хамгийн хүнд хямралд өртөөд байна. Тус улс дефолт зарласан бол сар гаруй хугацаанд хүнс, эм, цахилгаан эрчим хүч, шатахуун хүрэлцэхгүй дутагдаж байна. Шри-Ланкийн ерөнхийлөгч Готабай Ражапакс хямралыг даван туулахын тулд Технологи, хөрөнгө оруулалтын яам байгуулсан ч нөхцөл байдал улам хүндэрч хяналтаас гараад байгаа юм.