У.Цянь: Тайванийн төлөө тулалдахад Бээжин бэлэн байна

Дэлхийн мэдээ

Тайванийг БНХАУ-аас  тусгаарлахын төлөөх элдэв оролдлогын эсрэг, арлыг тусгаар тогтнуулахгүйн төлөө Хятадын арми ямар ч үнээр хамаагүй, дайнаар ч болов  сөрөн зогсох болно гэж  БНХАУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч У Цянь  мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжуулжээ.

Зургадугаар сарын 10-нд Сингапурт БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ, Пентагоны тэргүүн Ллойд Остин нар уулзсан юм. Хэлэлцээрийн дүнгийн талаар У Цянь сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийхдээ “Тайванийг таслан авахыг хэн нэгэн санаархвал хятадын арми байлдахад эргэлт буцалтгүй бэлэн байж Тайванийг тусгаар тогтнуулах, эх газраас тусгаарлах ямар ч төлөвлөгөөг тасалдуулахын тулд хөрөнгө хайрлахгүй тулалдах болно гэж Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ онцлон тэмдэглэсэн” гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч хэлжээ.

Үүний зэрэгцээ Хятадын ардын чөлөөлөх арми өөрийн улсынхаа тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах болно гэж У Цянь онцлон тэмдэглэсэн байна.