Хятад улс Орост цэргийн тусламж үзүүлээгүй

Дэлхийн мэдээ

Хятад улс Орост материаллаг тусламж үзүүлээгүй гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа. “ОХУ-ын зүгээс Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш Бээжин тус улсад “хэзээ ч,  ямар ч материаллаг тусламж үзүүлээгүй” гэж сайд онцолжээ.

Харин Азийн оронд хохирол учруулахад Украин дахь нөхцөл байдлыг ашиглах юм бол Хятад улс хариу арга хэмжээ авах болно гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч У Цянь зургадугаар сарын 10-нд мэдэгдсэн юм.  Украины асуудлаар Бээжин ямагт бодитой, шударга байр суурь баримталж яриа хэлэлцээрийг үргэлжлүүлж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд идэвхтэй хүчин чармайлт гаргаж байгаа гэж тэр онцолжээ.

Украины “Ахмат” тусгай салбарын дайчид зургадугаар сарын 2-нд Севередонецкийн районд болсон тулалдааны үеэр хятадын үйлдвэрийн Туре 63 миномёт олзолж авсан юм байна. Ротын 60 мм-ийн калибртай  ийм миномётыг хятад улс 1963 онд зэвсэглэлдээ авсан юм.