Өнөөдөр өрнөх онцлох үйл явдал /2022.06.13/

Улс төр

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно. 

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монголын балетын хөгжлийн сангаас Олон улсын балетын хоёрдугаар уралдааны талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Баянхонгор аймгийн иргэн н.Мөнхтогоо, н.Мөнх-Эрдэнэ нар эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж олгойн хагалгаа хийлгэсэн хүүхэд маш хүнд байдалтай гурван жил болж байгаа тухай, Баянхонгор аймагт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ. 

12:00 цагт Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, ЦЕГ, НЭМҮТ, МХЕГ, ОБЕГ-ын хамтарсан баг "Нэгдүгээрт хүүхэд" хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ сэдвээр мэдээлэл хийнэ.

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвд

11:00 цагт "Цусны донорын Дэлхийн өдөр" арга хэмжээ болно.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Дахин төлөвлөлтийн асуудлаар Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугчид мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Хөх Монголын үр сад орших уу, эс орших уу” сэдвээр “Оройн дээд эрдэм, мандал, хангал, номын сахиут өргөө” ТББ-аас хэвлэлийн хурал зарлаж байна.

Монголын үндэсний музей

11:40 цагт Монголын Үндэсний музей, Угсаатан зүйн Гэр музей хамтран зохион байгуулах "Модон урлал: Монгол авдар" тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.

Сүхбаатарын талбайд

12:00 цагт сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж тайван жагсаал зохион байгуулна.

Олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага ноцтойгоор халдсан үйлдлийг эсэргүүцэж, иргэдийн мэдэх эрх, бодит мэдээллийг дамжуулах үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг шаардана.

Төрийн ордны гадна

12:00 цагт Улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж, алдагдалд орсон барилгын компаниудын “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ГҮТББ-аас Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг нэхэж хэвлэлийн хурал зарлалаа.