Mercedes-Benz нэг сая машинаа зах зээлээс эргүүлж татлаа

Дэлхийн мэдээ

Германы авто машин үйлдвэрлэгч Mercedes-Benz тормозны асуудалтай гэсэн нэг сая машинаа дэлхий дахины зах зээлээс эргүүлэн татах боллоо гэж ХБНГУ-ын Холбооны авто тээврийн газар мэдээлснийг мэдээллийн  DPA агентлаг өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр дамжуулсан байна.

Техникийн гологдол  2004-2015 онуудад үйлдвэрлэсэн ML, GL,  R загварын машинуудад хамаатай гэнэ. Энэ машинуудын тормозны хүчлүүр зэврэлттэй байгаа нь гишгүүрийн ажиллагаанд саад учруулж болзошгүй юм байна.

Үйлдвэрлэгч ийм машин худалдан авсан хүмүүсийг машинаа техникийн үзлэгт оруулалгүйгээр ашиглахгүй байхыг хүсчээ. Зөвхөн Германы зах зээлээс гэхэд л 70 орчим мянган машиныг эргүүлэн татах юм байна.