Оросууд Украин руу довтолсноос хойш 32 сэтгүүлч амь үрэгджээ

Дэлхийн мэдээ

cursorinfo.co.il. ОХУ-ын зүгээс Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс  хойшхи гурван сарын хугацаанд мянга мянган энгийн иргэн, үүн дотор сэтгүүлчид амь насаа алдаад байна. “Энэ оны Сэтгүүлчдийн өдөр эмгэнэл дунд болж байна. Оросын эхлүүлсэн дайны дөрөв дэх сар эхэлж байхад бид энэ хугацаанд 32 сэтгүүлчээ  алдлаа. Дайны өнгөрсөн найман жилд бид бүр олныг алдсан” гэж Украины Соёл мэдээллийн сайд Александр Ткаченко онцлон тэмдэглэжээ.

Түүний мэдээлснээр бол энэ дайны  хөлд зөвхөн украины иргэд ч биш гадаадын хүмүүс ч амь үрэгджээ.

Украины зэвсэгт хүчин энэ дайн эхэлснээс хойш амь үрэгдсэн оросын цэргийн тоог гаргасныг Курсор хэвлэл нийтэлсэн байна. Украины зэвсэгт хүчин хоёрдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 6-ны хооронд оросын 31 250 цэргийг устгасан, үүний зэрэгцээ оросын зэвсэгт хүчин зэвсэг техникийн асар их хохирол амссан гэжээ.