Зэвсэгт дайчид Нигерийн католик сүмд халдаж 50 хүний амь хөнөөлөө

Дэлхийн мэдээ

Нигерийн баруун өмнөд нутгийн Ондо мужийн Ово тойргийн Гэгээн Францискийн католик сүмд болж байсан ням гаргийн өглөөний мөргөлийн үеэр зэвсэглэсэн дайчид халдаж 50 гаруй хүний амь хөнөөлөө гэж эмч нарын мэдээлснийг нигерийн Nigerian Tribune сонин нийтэлсэн байна. Эхлээд амь үрэгдэгсдийн тоог 25 гэж байсан ч йоруба омгийн удирагч Банжи Акинтойе 85 хүн амь үрэгдсэн гэж Politics Nigeria сайтад мэдээлжээ. Эдгээр мэдээллийг албан ёсны эх сурвалж батлаагүй байна. Үүний зэрэгцээ шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн гэсэн ч тоог нь дурдаагүй байна.

Хэвлэлүүдэд бичсэнээр бол зэвсэглэсэн таван этгээд сүмд дайран орж гал нээн гэгээнтнийг нь барьцаалахыг оролдсон гэнэ. Хүмүүс эсэргүүцэл үзүүлэхээр зэвсэгт дайчид гар бөмбөг шиджээ.  Орон нутгийн мэдээллийн Sahara Reporters порталд бичсэнээр бол зэвсэгт дайралтыг террористууд үйлдсэн гэнэ.

Нигерид христийн шашинтнууд хүн амын 47 хувийг эзэлж үндсэндээ өмнөд нутагт нь амьдардаг бол  хүн амын 51 хувийг эзэлдэг мусульман шашинтнууд ихэвчлэн төвийн болон умард нутгаар амьдардаг гэнэ.