Украины үр тариаг Одессоос гаргахыг Орос зөвшөөрлөө

Дэлхийн мэдээ

ОХУ украины үр тариаг Одессын боомтоос гаргах асуудлаар Украин, Турк улсуудтай зөвшилцөж зөвшөөрлөө гэж “Известия” хэвлэл мэдээллээ. Энэ төлөвлөгөөгөөр бол туркийг украины газар нутгийн усыг минагүйжүүлэхийг Туркт зөвшөөрсөн гэнэ. Мөн Туркийн хөлгүүд украины  ачаа тээврийн хөлөг онгоцуудыг дундын бүс хүртэл дагалдаж оросын тэнгисийн цэргийн хөлгүүдийн тусламжтайгаар элдэв халдлагад өртүүлэлгүйгээр Хар тэнгисээр гарган Босфорын хоолой хүртэх юм байна.

Гэхдээ энэ зөвшилцөл нь зөвхөн Одессын боомтод хамааралтай гэдгийг эх сурвалж онцолжээ. Хөлөг онгоцуудын нарийвчилсан маршрутыг л ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг зургадугаар сарын 8-9-нд Туркт айлчлах үеэр тохирох  юм байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин украины үр тариаг украины хяналтад байгаа Одесс зэрэг боомтуудаас оросын хяналтын дор Азовын тэнгис, Дунай болон Румынээр юмуу, Унгар, Польшоор дамжуулан гаргах хэд хэдэн хувилбар байна гэж зургадугаар сарын 3-нд ярьж байсан юм. Эдгээрээс хамгийн хямд нь Белоруссаар дамжуулан Балти орчмын боомтуудад хүргэх зам гэж Путин хэлжээ. Гэхдээ үүний тулд Минскийн эсрэг тавьсан хоригийг цуцлах ёстой гэнэ. Путин бас Украины үр тариаг гаргахад Орос саад болж байна гэснийг худал хэмээн  мэдэгджээ. Харин боомтуудын эргэн тойрныг минагүйжүүлснээр хөлөг онгоцууд аюулгүй гарч болно гэж Путин хэлсэн байна.

Украины боомтуудад ойролцоогоор 1,5 сая тонн үр тариа гацаад байгаа гэж украины Газар тариалан, хүнсний сайд Николай Сольский тавдугаар сарын 31-нд мэдэгдэж байсан юм. Тус улс шинэ ургац хураах хүртэл 20 сая тонн үр тариа экспортлох шаардлагатай байна гэж тэр хэлжээ. Оросууд цэргийн тусгай ажиллагааныхаа хүрээнд украины усан боомтуудыг хаагаад байгаа юм хэмээн өрнөдийнхөн буруутгаж байгаа юм.