Украины мэдээллийн хэрэгслээр Оросын түрэмгийлэгч, домогт буриадыг устгалаа хэмээн мэдээллээ

Дэлхийн мэдээ

Өнөөдөр Украины мэдээллийн хэрэгслээр “Манай Зэвсэгт хүчин Оросын түрэмгийлэгч, домогт буриадыг устгалаа” хэмээн мэдээллээ.

Энэхүү домогт буриад нь Ваха хочит Владимир Анданов бөгөөд Вагнер зэвсэгт бүлгийн гишүүн, 2014 оноос Донбасст Украины эсрэг байлдаж байжээ.

Анданов Харьков хотын ойролцоо тагнуулд явж байгаад мэргэн буудагчийн суманд өртсөн байна. Түүнийг амиа алдсаныг Буриадын “Боевое братство” нийгэмлэгийн тэргүүн Жамбал-Жамсо Жанаев баталсан байна.

Андановыг Улаан-Үд хотод оршуулах ажээ.