Гадаадад орсуудын эрх хэрхэн зөрчигдөж байгаа илтгэл

Дэлхийн мэдээ

Дэлхий дахинаа гадаад улс орнуудад орос хүмүүсийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар ОХУ-ын Гадаад хэргийн яам илтгэл нийтэлсэн дотор Канад, Балти орчмын орнууд, Их Британи, Польш, АНУ, Герман улсад оросуудын эрх илүүтэй зөрчигдөж байна гэж  онцолжээ.

Гадаад орнуудад оросуудын эрхийг хамгийн түгээмэл зөрчдөг салбаруудаар боловсрол, анагаах ухаан, банк санхүүгийн байгууллага гээд энд оросын бизнесийн эсрэг чиглэсэн өмч хөрөнгийг нь барьцаалах, дарамт шахалт үзүүлэх аргууд байна гэсэн байна. Мөн Оросын эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжлэхийг албадах явдал ч гардаг байна. Үүний зэрэгцээ  спорт, соёл урлагийн наадам, элдэв  уралдаан, тэмцээнээс хасах, ялгаварлан гадаархах явдал гардаг гэжээ. Үүгээр ч зогсохгүй заналхийлэх, халдах, өмч хөрөнгийг нь булаах, ажлаас халах, орос гэр бүлийг орон байрнаас нь хөөх  явдал ч гардаг байна.

Илтгэл бичигчид Өрнөдийн хамтын нийгэмлэгийн орнуудад орос иргэдийн эрхийг зөрчих явдал түгээмэл болж , оросыг үзэн ядах нь өргөжсөөр байгаа гэж онцлон тэмдэглэжээ