Нефть олборлох хэлэлцээр дэх Оросын оролцоог зогсоох асуудыг судалж байна

Дэлхийн мэдээ

Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын / ОПЕК /  зарим орон Өрнөдийн орнуудын оросын эсрэг тавьсан хоригийн хүрээнд Орос улсыг тус байгууллагатай хийсэн  хэлэлцээрээс хасах боломжийг судалж байна гэж тус байгууллагын төлөөлөгчдийн эх сурвалжаас авснаа Wall Street Journal хэвлэл мэдээллээ.

Америкийн хэвлэлийн баталж байгаагаар бол энэ нь Москва нефть олборлолтоо бууруулсантай  холбоотой гэнэ.

ОХУ сар бүрийн нефть олборлолтоо нэмэгдүүлэхээр ОПЕК-той болон есөн оронтой өнгөрөгч 2021 онд тохиролцсон юм. Ганцхан  WSJ хэвлэлийн баталж байгаагаар оросын нефть олборлоль энэ 2022 онд “ойролцоогоор найман хувь” унахаар байгаа юм.

Газрын тос экспортлогч орнуудын хувьд коронавирусын цар тахлын улмаас нефть олборлолт нь хоногт  9.7  сая  баррелиар буурсан. Үүнээс болоод гэрээгээ нэг бус удаа эргэн харж байлаа.

ОХУ-аас Украин руу түрэмгий дайн эхлүүлснээс болоод өрнөдийн орнууд Москвагийн эсрэг хэд хэдэн багц хориг тавиад байгаа. Орост дарамт шахалт үзүүлж сулруулах нь Өрнөдийн удаан хугацааны стратеги гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн. Оросын эсрэг тавьсан хориг нь  дэлхий дахины эдийн засагт хүнд цохилт болж байгаа юм.