АНУ: НАТО-гийн гол аюул бол Орос

Дэлхийн мэдээ

Умард атлантын цэргийн эвсэл НАТО-гийн стратегийн шинэ үзэл баримтлалд Оросыг тус эвслийн гол аюул гэж нэрлэхийг хүсч байна гэж НАТО дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Жулианн Смит  мэдэгдсэнийг ТАСС агентлаг иш татан мэдээллээ.

Түүнийхээр бол Умард атлантын эвсэл Стратегийн үзэл баримлалаа боловсруулж хараахан дуусаагүй байгаа гэнэ. “Өнөөдөртөө Орос улс нь НАТО-той тулгарч мэдэх эн тэргүүний аюул гэдэгтэй бид үндсэндээ санал нэгдээд байна” гэж байнгын төлөөлөгч онцолжээ.

“Энэ бол НАТО-гийн хувьд “номер нэг тэргүүлэх чиглэл” болж ойрын ирээдүйд энэ л хэвээрээ байх болно гээд Умард атлантын эвслийн стратегийн шинэ үзэл баримтлалыг зургадугаар сарын эцсээр испанийн Мадридад болон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар батална гэсэн байна.

 НАТО-гийн  2010 онд баталсан стратегийн үзэл баримтлалаар Оросыг Умард атлантын эвслийн түншийн хэмжээнд авч үзсэн байдаг юм байна. Bloomberg хэвлэлийн эх сурвалжийн хэлснээр бол Москва бодлогоо өөрчилсөн тохиолдолд НАТО түншийн харилцаагаа сэргээхийг үгүйсгэхгүй байгаа гэнэ.