Оросын зэвсэгт хүчин Украины эсрэг Су-25СМ3 сөнөөгч ашиглаж эхэллээ

Дэлхийн мэдээ

Оросын зэвсэгт хүчин Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаандаа өөртөө хамгаалалтын “Витебск” төхөөрөг суурилуулж, гадны агаараас эсэргүүцэн хамгаалах системээс хамгаалагдсан  шинэ төрлийн  сөнөөгч Су-25СМ3 онгоц ашиглан украины хотуудыг бөмбөгдөж байна гэж хүчний байгууллагын эх сурвалжаас авснаа ТАСС агентлаг дамжуулсан байна.

Эх сурвалжийн хэлснээр бол шинэ сөнөөгч онгоц нь  гадаадын агаараас эсэргүүцэн хамгаалах зенит пуужингийн системд баригдахгүй гэнэ.

Энэ онгоцыг үндсэндээ Украины зэвсэгт хүчний эсрэг Донбасст, өмнөд чиглэлд хэрэглэхээр тусгайлан шинэчилсэн гэж мэдээлэлд дурджээ.

Үүний зэрэгцээ онгоцны хатуу гадаргуу дээр тусгайлан  байрлуулсан хамгаалалтын “Витебск” цогцолбор нь  "даалгавраа амжилттай гүцэтгэдэг байна" гэжээ.

Өөрийгөө хамгаалах энэ “Витебск” төхөөргийг Ка-52, Ми-8 нисдэг тэргүүдэд бас суурилуулсан гэнэ. Энэ нисдэг тэргүүдийг Сирид амжилттай ашиглажээ. “Тэгэхэд “Витебск” суурилуулсан нэг ч нисдэг тэрэг террористуудын харвасан агаараас эсэргүүцэн хамгаалах зенит пуужингийн суманд өртөөгүй” гэж эх сурвалж хэлсэн байна.

“Витебск” төхөөргийг нисгэгчид байлдааны нислэгийн үед украины пуужингаас хамгаалдаг “амьдралын өндөг”хэмээн нэрийддэг болсон гэнэ.