Сенатч Пушков: Орос-Украины хэлэлцээр Өрнөд болон Зеленскийнхээр явахгүй

Дэлхийн мэдээ

Владимир Зеленский Оростой хэлэлцээр хийхгүй, хэргийн учир нь энэ бол түүний өрнөдийн зааварлагч нарын төлөвлөгөө стратеги биш гэж Оросын сенатч Алексей Пушков Telegram сувагтаа бичсэн байна.

Киев Москвагийн хэлэлцээрт оросын төлөөлөгчдийг тэргүүлж байгаа ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский бас үүний өмнө  Украины санаачилгаар яриа хэлэлцээ саатлаа гэж мэдэгдэж байсан юм. Тэр бас дээд хэмжээний яриа хэлэлцээрээс Орос хэзээ ч татгалзаагүй гэж онцлон тэмдэглэжээ.

“Зеленский болон түүний өрнөдийн зааварлагчдын стратегиар Москватай хийх хэлэлцээр тасалдлаа” гэж парламентын гишүүн бичсэн байна.

Оростой хийж байгаа Украины хэлэлцээр “ямагт хуурамч байсаар ирсэн”. “Одоо ямар нэгэн үр дүнд хүрнэ гэдэг эргэлзээтэй. Эцсийн эцэст нөхцөл байдал өөрчлөгдөхгүй” гэж сенатч бичжээ.

Орос-Украины  зөвлөлдөх уулзалт бүр хоёрдугаар сарын сүүлчээр эхэлж төлөөлөгчид хоёр удаа Белорусст уулзсаныхаа дараа үүнийгээ өдөр тутам видео бага хурлын хэлбэрээр үргэлжлүүлье гэж тохирсон юм. Гуравдугаар сарын сүүлчээр ээлжит уулзалт туркийн Стамбулд болсон юм. Мединскийн хэлж байгаагаар бол Украин өөрийн саналаа  бичгээр илэрхийлснийг Москва Киев энэ олон жилийн хугацаанд анх удаа өөрийн хүслээ тохиролцохоор санал болгосон юм байна.

Харин Оросын тал үүний хариуд хоёр алхам хийхээр санал болгосон юм. Нэгдүгээрт  Киев, Черниговын чиглэлд байлдааны ажиллагаагаа хорогдуулах, хоёрдугаарт Путин, Зеленский хоёрын уулзалтыг гадаад хэргийн сайд нарынхтай хамтатган хийх гэжээ.

Үүний дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украин улс өөрийн саналаасаа татгалзаж, хэлэлцээрийг саатуулахын тулд олон тооны өдөөн хатгалга хийж байна гэж мэдэгдсэн юм.