Талибуудыг олон эхнэртэй байхаас татгалзахын дээд гэгээн зөвлөжээ

Дэлхийн мэдээ

Афганистаны засгийн эрхийг аваад байгаа “Талибан” хөдөлгөөний дээд удирдагч Хибатулла Ахундзада талибуудыг хоёр, гурав, дөрвөн эхнэртэй байхаас зайлсхийхийг зөвлөсөн зарлигт гарын үсэг зурлаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлснийг оросын ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Зарлигт олон эхнэртэй байхыг хориглосон нь “зайлшгүй” биш ч аль болох татгалзахыг зөвлөсөн гэж эх сурвалж хэлжээ.

Исламын хэм хэмжээгээр бол эр хүн эхнэрүүдээ ижил тэгш халамжилж, шаардлагатай бүхнээр нэг ижил хангаж чадах юм бол дөрөв хүртэл эхнэртэй байхыг зөвшөөрдөг юм байна.