Украинд  40 тэрбум доллар хуваарилах хуулийн төсөлд Байден гарын үсэг зурлаа

Дэлхийн мэдээ

ОРосын түрэмгийлэлд өртөөд байгаа Украинд тусламж болгож 40 тэрбум ам.доллар хуваарилах хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурлаа. Украинд тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг АНУ-ын Сенат өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан юм. Энэ хөрөнгөөр түрэмгийлэлд өртөөд байгаа Украинд цэрэг, эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх юм. Анх Ерөнхийлөгч Байдены хүссэн 33 тэрбум долларыг Конгресс өсгөж 40 тэрбум болгосон юм.

Цагаан ордон, Төрийн департамент, Пентагон хуулийн төслийг баталгаажуулахыг яаравчлахыг уриалж байсан. Харин  Бүгд найрамдах намын төлөөлөгч Рэнд Пол  төслийн хяналтыг сайжруулахыг шаардан хуулийн төслийг гацаагаад байсан юм.