АН-ын гишүүд бүлгийн даргаа огцруулах хуулийн төсөл өргөн барив

Улс төр

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүл­гийн гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Н.Ганибал, Ц.Туваан нар өчиг­дөр Монгол Улсын Их Хур­лын тухай хуульд нэмэлт оруу­лах тухай хуулийн төс­лийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэ­дүүл­лээ. Хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын ту­хай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 31.12 дахь хэсгийг нэмэхээр тусгасан бай­на. Үүнд “31.12.Бүлгийн дар­гыг чөлөөлөх, огцруулах, ши­нээр томилох асуудлыг бүл­гийн нийт гишүүдийн олон­хын саналаар шийдэж, шийд­вэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.”

Хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа гишүүд мэдээлэл хийсэн юм. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төслийн талаарх хийсэн танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрч, нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх, үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдвэл, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмж тусгах зайлшгүй шаардлагатай байгааг дурдлаа.