Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийн талаар судалгаа хийжээ

Улс төр
Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар Дэлхийн банкны Гамшгийн эрсдэлийн удирдлагын ахлах мэргэжилтэн Пунам Пиллайг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ын ажлын явц, энэ хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн хэрэгцээ, шаардлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон нийслэлийн зүгээс хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Энэхүү төсөл нь хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хаягдалгүй, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 20-р хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, мал аж ахуй, малын гаралтай түүхий эдийг боловсруулан, аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилготой юм.