Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол болно

Улс төр

Бүртгэл: 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цаг хүртэл явагдах тул хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэд бүртгэлийн хуудсыг бөглөн бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ. Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд албан бичгээр ирүүлнэ.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-468, Нийгмийн бодлогын байнгын хороо. /Лавлах утас: 51-265010/ 

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

 

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ ХЯНАЛТЫН

СОНСГОЛД ОРОЛЦОГЧДЫН БҮРТГЭЛИЙН ХУУДАС

 

1.    Иргэн: овог...............................нэр...............................

2.    Хуулийн этгээд : .............................    .............................

3.    Регистрийн дугаар: ............................

4.    Холбоо барих утас: ............................

5.    Өөрийн оролцоог сонгож дугуйлна уу.

а. Оролцогч        б. Ажиглагч

 

Оролцогчоор оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргаж оролцох эрхтэй.

 

Ажиглагчаар оролцогч нь сонсголд оролцохдоо асуулт асуух эрхгүй бөгөөд Сонсголыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих талаар хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд юм.

 

6.     Та сонсголд оролцож холбогдох албан байгууллага, албан тушаалтнаас асуулт асуух, үг хэлэх бол асуулт, үгээ бичгээр өгнө үү.

........... ........... ...........

 

7.    Нийтийн сонсголын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй танилцаж, хүлээн зөвшөөрснөө үүгээр мэдэгдэж байна. Холбогдох хариултыг дугуйлах

a.    √ Тийм                       б. Үгүй

 

8.    Цагийн хязгаараас шалтгаалан оролцох боломжгүй болбол тавих асуултаа бидэнд ирүүлэх боломжтой бөгөөд sonsgol@parliament.mn имэйл хаягаар овог нэр, регистр, асуултаа бичин ирүүлэх боломжтой.