Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг “Цахим говь” ТББ-ын дэргэдэх Робот урлангаар зочиллоо

Улс төр
РОБОТ УРЛАНГААС...
Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Цахим говь” ТББ-ын дэргэдэх Робот урлангаар зочиллоо.
Сурагчид анги өгсөх тусам байгалийн ухааны хичээлд сонирхолгүй болж, их дээд сургуулиудын энэ чиглэлээрх элсэлт буурч, инженерийн боловсролтой иргэд цөөрсөөр байгаа энэ үед STEAM боловсролыг хүүхдүүдэд багаас нь олгох нь чухал юм. Энэ сургалт нь техник сэтгэлгээнээс гадна асуудал шийдвэрлэх, багаар хамтран ажиллах, нийгмийн харилцааны ур чадвар зэрэг цогц чадварыг эзэмшүүлдэг онцлогтой.
Цахим говь төрийн бус байгууллага нь Даланзадгад суманд 2016 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 3-аас дээш насны сурагчид сургалтад хамрагдаж байна. Энэ жилээс компьютерт суурилсан кодинг хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Дижитал эринд цахим боловсролгүйгээр урагшлахгүй учир хүүхдэд багаас нь цахим хэрэглээний зөв ойлголт, боловсрол эзэмшүүлэх нь чухал юм.