БШУЯ: "БАГШ" КАРТЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Улс төр

Багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор 6 банктай хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд талууд өнөөдөр санамж бичиг байгуулж, “БАГШ” картын үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүллээ. “БАГШ” картыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа банк бүр харилцан адилгүй үйлчилгээнүүдийг санал болгож байна. Үйлчилгээтэй танилцаад банкаа сонгох эрх багш нарт нээлттэй. 

Багш картын үйлчилгээгээр: 

- Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах  

- Компьютер, түүний дагалдах хэрэгслийг худалдан авах бол шимтгэлгүй болон урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлттэй

- Хэрэглээний лизингийн зээлд хамрагдах

- Цалингийн зээл болон цалингийн багцын үйлчилгээ авах

- АТМ болон ПОС машинаар үйлчлүүлэхэд гүйлгээний шимтгэлгүй

- Жилийн хураамжгүй төлбөрийн карт авах, карт нээх зэрэг боломжуудыг олгож байна. 

Картын үйлчилгээнд боловсролын бүх түвшний буюу СӨБ, ЕБ, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсролын төвийн багш, ажилчид хамрагдах боломжтой.