Шанхайд хөл хорионоос болоод Toyota япон дахь 8 заводаа түр зогсоолоо

Дэлхийн мэдээ

Коронавирусын халдвараар өвчлөгсдийн тоо эрс өссөнөөс болоод Хятадын Шанхай хотод дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн хатуу хөл хорио тогтоосноос үүдэн хэрэгцээт сэлбэг, эд анги авах нь хүндэрснээр Японы автомашин үйлдвэрлэлийн Toyota Motor Corp япон дахь найман заводынхаа 14 шугамыг зургаа хоног хүртэл хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэн байна. Энэ талаар The Kyodo News хэвлэл тавдугаар сарын 10-нд мэдээлжээ.

Toyota бас энэ тавдугаар сард дэлхийн автомашины үйлдвэрлэл 700 мянга хүртэл ширхэг машинаар, өмнө нь төлөвлөж байсан 750 мянган машиныг оруулаад  буурна гэж мэдэгдсэн байна.

Японы Аити болон  Фукуока аймгуудад байдаг Motomachi,  Miyata заводууд гэхэд л тавдугаар сарын 16-21-ний өдрүүдэд зогссоноор  үйлдвэрлэл нь 30 мянгаар буурна гэж автомашин үйлдвэрлэгчид онцолжээ.

Хятадаас бүтээгдхүүн авч чадахгүй байгаагаас Toyota-гийн  ажиллагаагаа зогсоох заводын тоо 12 хүрч магадгүй байна. Toyota компани япондоо 14 завод ажиллуулдаг нь хагас дамжуулагчийн хомсдолоос болоод есөн үйлдвэрийн 10 шугам тавдугаар сард үйл ажиллагаагаа зогсоож магадгүй байна гэж өнгөрсөн сард мэдээлж байсан юм.