Д.Сосорбарамаас “ Ард кино театраа авцгаая” хэмээн гурил цацаж, түүнийг дэмжихгүй байгаагаа иргэд илэрхийлжээ

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ”Монголоо Беларусь болгохгүй” жагсаалыг зохион байгуулах талаар өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн. 

Нийслэлийн Ардчилсан Намаас зохион байгуулж буй  цуглаанд МУГЖ Д.Сосорбарам:  "Монгол хүнд эрх чөлөө хэрэгтэй, Монголчуудад үнэ цэнэ хэрэгтэй. Орост үйлчилбэл таны хувь заяа ямар байхыг хэлмэгдэгсдийн жишээнээс харж болно. Путиний гар хөл болж байгаа хүмүүст хэлье. Путиний гинж байхаа боль" хэмээв. Энэ үеэр зарим хүмүүс Д.Сосорбарам руу гурил цацаж, эсэргүүцлээ илэрхийлжээ.