УБ, Сэлэнгэ, Дархан руу орох, гарах хөдөлгөөнийг маргааш 06:00 цагт нээнэ

Улс төр

Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 25-н буюу маргааш өглөө 06:00 цагт нээнэ. 

Зам хаасан шалтгаан нь энэ сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор УОК-г уг шийдвэрийг гаргасан. Жолоочийн ойрын хавьтал болсон 49 хүн ХӨСҮТ-д 24 хоногийн хугацаатай тусгаарлалтад байгаа юм. 

"Хөдөлгөөний энэхүү хязгаарлалтын хугацаа хангалттай гэж үзэж байгаа учраас цаашид дахин сунгахгүй байх гэж найдаж байна" гэж УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээлэл хийх үеэрээ хэлж байсан юм.