Ж.Эрдэнэбат, Номтойбаяр нарыг шүүх хурал болно

Улс төр

Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Түүнийг УИХ-ын 13 дугаар тойрогт нэр дэвшин, сурталчилгааны ажлаа хийж явах үед нь таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Түүнчлэн Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад нь саатуулсан гэгдэж буй.

Ж.Эрдэнэбатын холбогдсон хэргийн талаар эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа юм.

Мөн өнөөдөр шүүх хурал нь болох Н.Номтойбаярын хувьд мөн УИХ-ын 29 дүгээр тойрог, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж, батламжаа гардаад байсан юм. Гэвьч түүнийг мөн саатуулснаар Н.Номтойбаяр өөрийн биеэр УИХ-ын сонгуулийн сурталчилгаандаа нэг ч удаа оролцож чадаагүй билээ.