"МАНАЙ УЛСАД БҮРТГЭГДЭЖ БАЙГАА ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛУУДЫН 70 ОРЧИМ ХУВЬ НЬ ОМИКРОН ХУВИЛБАР БАЙНА"

Нийгэм, Эдийн засаг

Дэлхий даяар энэ долоо хоногт коронавируст халдварын 15 сая тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 5 саяар өссөн дүн гэдгийг ЭМЯ-ын сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ.

 

Вирусийн хувилбар тогтоох шинжилгээний үр дүнгээр дэлхий дахинаа бүртгэгдэж байгаа нийт халдварын 59 хувь нь Омикрон хувилбар байгаа бол манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудын 70 орчим хувь нь Омикрон хувилбар байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.