Авто замуудыг нээлээ

Нийгэм, Эдийн засаг

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрснийг түргэн шуурхай арга хэмжээ авч, аюулгүй болгосон тул Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам, замын байгууламжийг  нээлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.