Д.Нямхүү: Долоон хүнээс нэмж covid-19 илэрлээ

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар 216 оронд шинэ коронавирус тархсанаас халдвар авагсдын тоо 9 саяд хүрчээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү:

Долоон хүнээс нэмж шинэ коронавирус илэрсэн. Тэдний дотор хүүхдүүд байгаа.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Covid-19 халдвар дэлхийн 216 орон бүс нутагт бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол есөн сая 31 мянга, нас баралт 469 мянгад хүрсэн байна. Өвчлөлийн хурд, тархаж маш эрчимтэй байна. Сүүлийн 24 цагийн дотор 122 мянган хүн халдвараар өвчилж 3000 гаруй хүн нас барсан байна. Пакистанд 24 цагийн дотор өвчлөл 5000 аар нэмэгдсэн. БНХАУ-ын Шиньфади захтай холбоотой халдвар 220 гаруйд хүрч, ойр орчмын Шиньфади захад ОХУ-д 7728 хүн шинээр халдвар авч 109 хүн нас барсан байна. Монгол Улсын хувьд 2183 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүсийн 15 нь хүүхэд, 46 нь жирэмсэн эмэгтэй, 26 их эмч 58 резидент эмч үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор 119 дугаарын утсанд 120 дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авлаа. Швейдэд хүнд байсан монгол эмэгтэйн биеийн байдал дээрдэж байгаа гэсэн таатай мэдээ байна.