УКРАИНЫ ЦЭРГҮҮД ХИЛ ДЭЭР ГАЛ НЭЭЖ ЗУРГААН ХҮН ШАРХАДЖЭЭ

Дэлхийн мэдээ

Украины зэвсэгт хүчний цэргүүд Белорустай залгаа хил дээр гал нээснээс болоод хоёр улсын хооронд бүрэн хэмжээний цэргийн мөргөлдөөн  арай л гарсангүй гэж solenka.info хэвлэл мэдээллээ.

Эхлээд украины зэвсэгт хүчний дайчид хөрш орныхоо нутаг руу гал нээсэн байна. Үүний улмаас зургаан хүн шархадсан бол гурван хүн хөнгөн бэртэл авчээ. Арваннэгдүгээр сарын 29-ний даваа гарагт хэн нэгэн этгээд хил нэвтрэхийг оролдсоноос үүдэн ийм явдал болсон байна. Украины цэргүүд төрөл бүрийн галт зэвсгээр буудаж эхэлсэн гэнэ.

Тэртэй тэргүй Ази, африкийн хууль бус дүрвэгсдээс болоод хурцдаад байсан хил дээр ийн буун дуу гарч хүмүүс шархдаж бэртсэн нь хоёр талын зэвсэгт мөргөлдөөн үүсгэж магадгүйд хүрлээ гэж шинжээчид үзэж байна.