АВТОМАШИН МӨРГӨЛДӨЖ ТӨМӨР ЭД АНГИД ХҮН ХАВЧУУЛАГДЖЭЭ

Нийгэм, Эдийн засаг

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багийнЭнержи 0 цэггэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 111 км-т, сумын төвөөс урд зүгт 11 км-т/ 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12 сарын 02-ны өдрийн 16:46 цагт  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. 11 км замыг туулан 17:05 цагт очиход тус сумаас Өмнөговь аймгийн чиглэлд нүүрс ачиж явсан иргэн Б.М-ийнХьюндай Портерзагварын ачааны автомашиныг иргэн Ч.М-ийнХьюндай Портерзагварын ачааны автомашин /2 зорчигчтой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ыг мөргөж, тус автомашинд зорчин явсан иргэн Э /39 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, 2 хөл хугарсан байсныг 17:35 цагт  автомашинаас эсэн мэнд гаргаж, тус сумын сум дундын эмнэлгийн их эмчид хүлээлгэн өгсөн.

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар