МТСХ-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ГАНБААТАР ЗҮҮН AЗИЙН БҮСИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОГДЖЭЭ

Соёл урлаг, Спорт

Азийн туялзуур сэлэмний холбооны (Fencing Confederation of Asia) Ерөнхий Ассамблей өнгөрсөн аравдугаар сард Узбекстаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж, шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, комиссийн гишүүдийг сонгосон байна. Азийн туялзуур сэлэмний холбооны шинэ Ерөнхийлөгчөөр АНЭУ-ын шэйх, Эмиратын сэлэмний холбооны ерөнхийлөгч Salem Bin Sultan Al Qasimi сонгогдсон аж.

Шинэ Ерөнхийлөгч бүсийн захирлуудын томилгоог хийсэн бөгөөд Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатарыг Зүүн Aзийн бүсийн захирлаар томилсон байна.

Зүүн Азийн бүсэд Хятад, Солонгос, Япон, Хонконг, Макао улс багтаж байна. Монголын туялзуур сэлэмний холбооны хувьд энэхүү өндөр хариуцлагтай албанд анх томилогдож байгаа бөгөөд туялзуур сэлэмний гадаад харилцааг шинэ түвшинд хөгжүүлж, Монгол улсын нэрийг олон улсад сурталчилах боломж нэмэгдэж байна.