COVID-19-ийн ОМИКРОН хувилбарын эсрэг үр дүнтэй эмийг Орос нэрлэлээ

Дэлхийн мэдээ

ОХУ-ын Эм биологийн агент­лагийн тэргүүн Вероника Сквор­цова коронавирусийн эс­рэг “МИР-19” эм нь COVID-19-ийн шинэ хувилбар омикроны эс­рэг үр дүнтэй гэж “Россия-24” теле­визээр ярихдаа мэдэгдсэн байна. 

Бид SARS-Cov-2 вирусийн янз бүрийн 800 ул мөрийг судалж үзэхэд  энэ эм нь бүгдэд нь түүн дотроо омикронд  ямар ч мутацгүй үйлчилдэг нь харагдлаа гэж тэр хэлжээ.

Скворцова бас корона­виру­сийн эсрэг “МИР-19” эмийг өөр дээрээ туршсан гэсэн байна. “Тиймээ би өөр дээрээ туршсан. Үүнийг боловсруулж гаргасан хүмүүс, миний хамтрагчид бүгд туршсан” гэж тэр хэлжээ. 

Түүнийхээр бол энэ эм нь хурц үнэртэй, энэ 10 минутын туршид үнэртэж байдаг гэнэ. Ийм болохоор өвчилсөн хүнтэй хавьтсан тохиолдолд бие организмд ирэх ачаалал эрс унана гэж Скворцова онцолжээ. 

Эм биологийн агентлаг “МИР-19” эмийг  энэ 2021 оны дөрөвдүгээр сард бүртгэсэн юм байна. Энэ эмийг микроРНК-ийн үндсэн дээр бүтээсэн, энэ нь хүний бие организмд ямар ч аюулгүй, түүний дархлаа, генд нөлөөлөхгүй гэж Скворцова мэдэгдсэн байна. Энэ эм нь коронавирусийн омикрон хувил­барыг халдварлахаас сэр­гийлж,  хүндрэхээс сэргийлнэ гэнэ. 

Энэ эмийг амьсгалын замаар эсвэл судсаар тарьж хэрэглэж болно. Энэ нь хүнд аюулгүй ген, дархлаанд нөлөөлөхгүй.

Омикроны эсрэг вакцин хийгээд оношлуур

Холбооны эм биологийн агентлаг омикрон хувилбарын эсрэг вакциныг гаргаж авахын тулд ес хоног ажилласан гэж Скворцова мэдэгджээ. Түү­ний­хээр бол төсөл боловс­руулахад 3-4 хоног, яг шалгуур систем бүтээхэд тав хоног зарцуулжээ. 

Гамалеин нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург бас омикрон хувилбарын эсрэг ийм вакцин бүтээх туршилтын ажилд арваас илүүгүй хоног зарцуулсан гэсэн байна. Одоо шинэ вакциныг Эрүүл мэндийн яам бүртгэхдээ онцгой нөхцөл гэж үзээд хурдасгавал хагас сар л шаардлагатай гэжээ.  Ерийн үед бол хоёр сар юмуу, хоёр сар хагас болдог юм байна. Тэгэхээр Эрүүл мэндийн яам онцгой нөхцөл гэж үзээд хурдавчилбал 45-50 хоногт шийдвэрлэж болно гэнэ. Оросын Шууд халдварын сангийн тэргүүн Кирилл Дмитриев бас коронавирусийн омикрон хувилбарын эсрэг “Спутник Ү” вакциныг ирэх 2022 он хоёрдугаар сар гэхэд гаргахад бэлэн байна гэж мэдэгдээд байна. Өөрчлөн сайжруулах шаард­лагатай бол бид сайжруулсан Sputnik Omicron вакциныг 2022 оны хоёрдугаар сарын 20 гэхэд хэдэн саяар нь гаргаж болж байна гэж тэр хэлжээ. 

Дмитриев бас Гамалеин нэрэмжит төвд коронавирусийн эсрэг үр дүнтэй үйлчилгээ бүхий “Спутник V”, “Спутник Лайт” вакциныг гаргаад байгаа гэдгээ хэлсэн байна. ОХУ-ын Мэргэжлийн хянал­­тын газрын Халд­вар судлалын эрдэм шин­жил­гээ­ний хүрээлэнгийн тө­вийн мэр­гэжилтнүүд  корона­виру­сийн  шинэ хувилбаруудыг оновчтой илрүүлэх чадвар бүхий  түргэвчилсэн оношлуур бүтээж байгаа талаар арваннэгдүгээр сард мэдээлж байсан юм. Британийн вакцинцуулалт, дархлаажуулалтын хамтарсан хороо бас коронавирусийн омикрон хувилбараар өвчилсөн үед хүний  зүрх дэлсэж, сульдана гэж байна. Энэ байгууллагын мэдээлж байгаагаар бол омикрон хувилбараар өвчилсөн хүнд ноцтой шинж тэмдэг илрэхгүй гэнэ. Мөн хүн үнэрлэх мэдрэмжээ ч алдахгүй юм байна. Гэхдээ омикрон хувилбарыг сайн судалж амжаагүй байгаа болохоор түүний элдэв шинж тэмдгийн талаар ярихад эрт байна гэж шинжээчид хэлжээ. 

Анагаах ухааны эрдэмтэн, халд­вар судлаач Александр Выгоняйлов COVID-19-өөр өв­чил­сөн хүнд тогтсон эсрэг бие­тийг тойрч гарах чадвартай гэ­жээ. Энэ нь Spike уурагт их хэм­жээ­ний мутац тогтсонтой хол­боо­той гэнэ. Вирус судлаач Петр Чумаков мутацлагдсан омикрон хувилбарыг СПИД-тэй холбож тайлбарласан бай­на. Конавирусийн шинэ ху­вил­бар дэлгэрсэн газар ну­тагт дархлал хомсдолын хам шин­жээр өвчилсөн хүн олон бай­гаа­тай холбогдуулан ингэж мэдэгджээ. 

Коронавирусийн энэ шинэ омикрон хувилбар нь ойрын саруудад бүх дэлхийгээр тархаж магадгүй гэж Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдээд байна. Ийм ч болохоор Европын холбоо энэ шинэ хувилбарыг ноцтой хэмээн авч үзэж байна гэж тэр хэлжээ.

#МонголынМэдээСонин #Дэлхий

2021 оны арванхоёрдугаар сарын 02. Пүрэв. №153 (5558)