ПУТИН: НАВАЛЬНЫЙ УЛСТӨРИЙН БИШ ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭР ШОРОНД ОРСОН

Дэлхийн мэдээ

Блогч Алексей Навальный улс төрийн үйл ажиллагааныхаа төлөө биш, харинэрүүгийн хэрэг үйлдсэнийхэ этөлөө шоронд хоригдож байгаа гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин тайлбарласан байна.

“Түүний хувьд улс төрийн үйл ажиллагааныхаа төлөө биш,  харин Орост үйл ажиллагаа явуулдаг гадаадын аж ахуйн нэгжтэй холбоотой эрүүгийн хэргийнхээ төлөөнөө эрх чөлөөгөө хасуулан шоронд сууж байгаа” гэж Владимир Путин “Оросын эдийн засгийн долоо хоног” ажиллагааны үеэр хэлжээ.

Түүнийхээр бол Навальный “нэг бус удаа хууль зөрсөн” гэнэ. Алексей Навальныйг “Ив Роше” компанитай холбоотой хэргийн төлөө Москвагийн Симоновын шүүх өнгөрөгч хоёрдугаар сарын 2-ны өдөр чанга дэглэмтэй шоронд 3,5 жил хорих ялаар шийтгэсэн юм. Мөн түүнийг тэнсэн  харгалзах ялыг нэг бус адаа хууль зөрчиж байсан гэж саатуулах хүртэл эрэн сурвалжилж байжээ. Ингээд Алексей Навальный одоо шоронд хоригдож байгаа юм.

“Алексей Навальный ах Олегийн хамт Ив Роше” компанитай шуудангийн асуудлаар хамтран ажиллах гэрээ байгуулан мэхэлсэн хэмээн тус компаний Орос дахь төлөөлөгч ийн газрын тэргүүн Францын иргэн Бруно Лепру гомдол гаргаснаас Мөрдөн байцаах хороо хэрэг үүсгэн шалгасан юм байна.