ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР ПАРЛАМЕНТЫН ДООД ТАНХИМЫГ ТАРААНА

Дэлхийн мэдээ

 

Японы шинэ засгийн газар пүрэв гаргийн хуралдаанаараа парламентын доод танхимыг тарааж бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах тогтоол гаргасан байна. Парламентын доод танхимыг тараах санаачилгыг Ерөнхий сайд Фумио Кисида гаргасныг засгийн газрын гишүүд дэмжжээ. Үндсэн хуулиар бол парламентыг тараах шийдвэрийг эзэн хаан Нарухито гаргадаг юм байна.

Засгийн газрын хуралдааны дараа парламентын доод танхим хуралдаж тарахаа зарлажээ.Үүний дараа Засгийн газрын танхим хуралдаж ээлжит бус сонгуулийн тов зарлана.

Парламентын доод танхимын өмнөх сонгууль 2017 оны аравдугаар сарын 22-нд болж засгийн газраа байгуулж, улсын төсвийн баталж байсан юм. Энэ парламентын брэн эрхийн хугацаа аравдугаар сарын 21-нд дуусна. Ерөнхий сайд Кисида ээлжит бус сонгуулийг аравдугаар сарын 31-нд болж сонгуулийн кампани аравдугаар сарын 19-нд эхэлнэ гэж мэдэгдэж байсан юм. Өнөөдөр парламентын доод танхимын 465 суудлаас 305-ыг нь Либерал ардчилсан нам болон түүний түнш “Комэйто”  намын эвсэл эзэлж эрх барьж байгаа юм.

Японы парламентын хоёр танхим энэ аравдугаар сарын 4-нд олонхийн саналаар Фумио Кисидаг тус улсын 100 дахь ерөнхий сайдаар батламжилсан. Кисида өнгөрөгч есдүгээр сарын 29-нд Либерал ардчилсан намын даргаар сонгогдоод байсан юм.