СААКАШВИЛИ: НҮРЖИД ЭРГЭЖ ОЧИХ ГЭСЭН МИНЬ БҮТЭЛГҮЙ БОЛЛОО

Дэлхийн мэдээ

Эх орондоо эргэн очих гэсэн оролдлого маань  арай л эмгэнэлтэйгээр төгсөх шахлаа гэж Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвили  мэдэгдсэн байна. “Би уг нь удаан бэлтгэсэн юм. Энэ бол эх орондоо очих гэсэн анхны оролдлого биш. Гэтэл миний төсөөлж байснаас огт өөр, харин ч бүр эмгэнэлтэйгээр төгшөх шахлаа. Бүхэлдээ энэ бол өнөөдөр хэвлэлийнхний бичээд байгаа шиг бизнес ангиллын аялал биш байлаа” гэж Саакашвили гүржийн сөрөг хүчний "Мтавари архи" телекомпанид бичгээр өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэр бас  эх орондоо эргэн очих гэсэн гол  шалтгаан нь юун түрүү “няцаах аргагүй, хязгааргүй хүсэл тэмүүлэл” байсан гэжээ.

“Шөнө бүр л Бээжингийн гудамжинд, өөрийнхөө орцонд, Руставели, Вера, 51 дүгээр сургууль, анхны туршилтыны сургууль, Боржоми, Батуми, Анаклия, Гагра гээд Гүржийнхээ өөр өөр газарт байгаагаар зүүдэлдэг болсон. Нөгөө талаар энэ бол тун иудаан бодож байж гаргасан шийдвэр. Хүн ам зүй, геополитик,  дотоод институцүүдийн уналт гээд бид  хэдийнээ энэ шугамыг даван сүйрч эргэж буцах замгүй болж байна гэж бид боддог болсон” гэж улс төрч онцолсон байна. Саакашвилиг Гүржид аравдугаар сарын 1-нд саатуулсан юм.

Гүржийн хүний эрхийг хамгаалагч Нино Ломжария энэ талаар саатуулагдсаныхаа дараа Саакашвили өөрийгө өулсс төрийн хоригдол хэмээн өлсгөлөн зарласан гэж мэдэгджээ. Гүрж улс Саакашвилид эрүүгийн хэд хэдэн хэрэг үүсгээд байгаа юм. Түүнийг банкны эзэн Садро Гиргвлианаг хөнөөсөн, депутат Валерия Гелашвилиг зодсон хэргүүдийн төлөө эчнээгээр шүүж байсан юм. Эхний хэргийн нь төлөө  гурван жилээр хорих ял оноосон бол хоёр дахь хэрэгт нь зургаан жилийн ял өгч байсан юм.

Үүнээс гадна Саакашвили 2007 оны арваннэгдүгээр сарын 7-нд болсон сөрөг хүчний жагсаалыг тараасан, телевизийн “Имеди” компанийг булаан дээрэмдсэн, улсын төсвөөс хөрөнгө завшсан хэрэгт буруутган шүүхэд хянаж байгаа юм.