КРЕМЛЬ: АНУ ДОНБАССЫГ УКРАИНЫ БҮРЭЛДХҮҮНД ОНЦГОЙ СТАТУСТАЙ БАЙХ ТӨЛӨӨ БАЙНА

Дэлхийн мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч Дмитрий Козак АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуландтай уулзаныхаа дараа ингэж мэдэгдсэн байна. Хатагтай Нуланд тэр өдөр бас ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковтой уулзжээ.

“Украины зүүн өмнөд нутаг дахь сөргөлдөөнийг тогтворжуулах асуудлаар нарийвчилсан бүтээлч яриа боллоо. Нөхцөл байдлыг тогтворжуулах цорын ганц арга зам нь Минскийн хэлэлцээр л болж байна. Хэлэлцээрийн явцад АНУ Женевт илэрхийлж байсан цаашид энэ бүсийг автоном болгохын зөвшөөрөхгүй харин Донбассыг Украины бүрэлдхүүнд онцгой статустайгаа оруулах юм бол сөргөлдөөнийг намжаах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Зарчмын энэ байр сууринд хандах хандлагаар бидний байр суурь давхцаж байгааг харгалзан харилцан зөвлөлдөх ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь дээр тохиролцлоо” гэж Коемлийн төлөөлөгч хэлснийг "Ъ” хэвлэл иш татжээ.

Хатагтай Нуланд ч бас “Бид Дмитрий Козактай бүтээлч хэлэлцээр хийлээ. Энд Минскийн хэлэлцээрийг бзүрэн биелүүлж, энхтайван тогтоох, тогтвортой байдал, Донбасс дахв Украины бүрэн эрхт байдлын талаар Украин, Франц, Германтай хуваалцаж байсан зэрэг нийтлэг эрх ашгийн талаар ярилцлаа” гэж хэлснийшг Москва дахв АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жейсон Ребхольц өөрийн Twitter хуудсандаа бичжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд аравдугаар сарын 11-нээс ОХУ-д гурав хоногийн айлчлал хийж байгаа юм. Тэрбээр мягмар гарагт ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябковтой уулзаж хэлэлцээр хийжээ.