НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО

Нийгэм, Эдийн засаг

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 10-ний өдөр явагдсан. Үүнтэй холбогдуулан хотын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж гурав хоног архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон.

Санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүй тул  Сонгуулийн тухай хуулийн дагуу нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-ны өдөр явуулахаар шийдвэрлээд байна.

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг өнөөдөр дахин гаргах аж.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг тусгасан байдаг. Үүнд:

70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй зохицуулалттай.